Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: "Томүжин” академийн үүсгэн байгуулагч Б.Батжин

“Томүжин” академийн үүсгэн байгуулагч Б.Батжингийн ярилцлагаас онцлох эшлэлийг түүвэрлэн сонирхуулж байна. Тэрээр Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжингийн үүсгэн байгуулсан уг сургууль Америкийн их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй хүүхэд залууст хөтөч болох зорилготой. Өргөн цар хүрээг хамарсан, хэтийн том зорилготой сургууль болно хэмээн тэрээр Том, Үжин (алсын хараатай, мяндсан ухаантай хатдыг үжин гэдэг билээ) гэсэн хоёр үгийг нийлүүлэн сургуулиа нэрлэжээ. 

Өөрсдөө өндөр дүнтэй тэтгэлэг аваад, Америкийн коллежид суралцаад ирсэн залуус баг бүрдүүлснээрээ онцлог, давуу талтай. Суралцаж байгаа хүүхдүүдийнхээ удахгүй даван туулах тэр бүх асуудлыг биеэр үзээд удаагүй болохоор хүүхдүүдэд зааж, зөвлөгөө өгөхөд их дөхөмтэй байдаг юм. Хэдийгээр сургууль маань яг жилийн өмнө байгуулагдсан боловч бид хэдэн жилийн өмнөөс BUOP хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байсан учир багагүй туршлага хуримтлуулсан.

Бид бас шинэлэг, бүтээлч байх дуртай. Одоо гуравдугаар сараас GAP хэмээх бүтэн жилийн хөтөлбөрийг эхлүүлэх гэж байна. 12-р ангиа төгссөн залуус их сургуульд оролгүй нэг жил өнжин, Америкийн коллежид бэлдэх боломжийг энэ хөтөлбөр олгох юм. Мөн 10 хоногийн TOFL-ийн сургалт гэх мэт урьд олон авуу талтай аж.


Анзаараад байхад олон эцэг эх хүүхдүүддээ итгэл өгдөггүй, зөвхөн шаардлага тавьдаг. Хүн чамд итгэхгүй байх үнэхээр хэцүү. Итгэл гэдэг маш чухал. 


Бид өөрийн амьдралыг өөрөө авч явдаг, өөртөө итгэдэг, ямар ч мэргэжил сонгосон түүндээ аз жаргалтай байх тийм хүмүүсийг бэлтгэхийг хүсдэг. 


Америкийн топ сургуулиуд дүн биш характер хардаг. Харвард тооны хичээл дээр 100 авсан хүүхдийг биш характер л хайдаг. 


Хүссэн хүн бүр Харвардад орж чадахгүй. Гэхдээ тэр хүүхдүүд тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байдаг. Харвардад орж чадаагүй ч гэсэн дараагийн эрэмбийн сургуулиадад орох хэмжээнд бэлтгэгддэг. Энэ бол сайн үзүүлэлт. 


 Батжингийн “Томүжин” биш, “Томүжин”-гийн Батжин гэж хэлүүлэхийг би хүснэ. Энэ систем үргэлж надаас том байх ёстой. 


Ер нь амьдрал дээр амжилттай яваа хүмүүс бол дуртай юмаа хийсэн хүмүүс л байдаг. Хүн бүгдийг нь хийж үзэж байж дуртай юмаа олдог. Дуртай юмаа хийж байгаа хүн жаргалтай байдаг. Миний хүүхэд аз жаргалтай сэтгэл хангалуун байгаасай гэж л ээж, аавууд хүсэхээс биш өндөр цалинтай хэрнээ ажилдаа дургүй, стресстэй, бухимдалтай хүн болж хувирахыг зөвшөөрөхгүй шүү дээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид