Улаанбаатар 1c

Бие даагчид энэ сарын 21-ний дотор 12 төрлийн баримт бичгийг СЕХ-нд бүрдүүлж өгнө

Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авч байгаа билээ.

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт 695 нэр дэвшигч цахим эрх үүсгэснээс 472 нь баталгаажуулаад байгаа аж. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өнөөдөр 22:00 цаг хүртэл хүлээж авах юм. Хуулийн хугацаанд амжиж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхгүй бол нэр дэвших боломжгүй болох эрсдэлтэй.  

Учир нь УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөх хүсэлтээ өгсөн иргэд энэ сарын 21-ний дотор 12 төрлийн баримт бичгийг СЕХ-нд бүрдүүлж өгөх учиртай. Тэдгээр баримт бичгүүдэд хөрөнгө орлогын мэдүүлэг ч багтаж байгаа билээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид