Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: Дуучин, реппер Г.Энх-Амарын тухай ТАВАН АСУУЛТ?

Ганбатын Энх-Амар буюу AM-C уран бүтээлийн гараагаа 25-р суваг телевизийн "Making The Band" реалити нэвтрүүлэгт орж, MixX хамтлаг элссэнээр эхэлсэн.

2015 онд AM-C дебут сингл "Habibi"-ээ өөрийн найз Siente-тэй хамтран гаргаж, 2018 онд дебут албум "Jene Sequa"-г долоон дуутай гаргасан. Цомгийн нэр нь Франц "je ne sais quoi" үгнээс үүдэлтэй. 2019 оны 11-р сарын 22-нд тэрээр "GUND" нэртэй цомгоо 11 дуутайгаар гаргасан юм. Түүний хэвлэлд өгёөн ярилцлагуудаас түүвэрлэн онцлох таван асуултыг хүргэж байна.


Таны уран бүтээл өвөрмөц содон өнгө аястай санагддаг. Ер нь дуу бүтээхдээ юуг голчлон анхаардаг вэ?
-Siente гэж найзтайгаа хамтран уран бүтээлийн зураг авалт, найруулга зэргийг хийдэг. Монголд дуу хөгжмийн клип, сэдэл санааг хамгийн сайн хийдэг залуу гэхэд хилсдэхгүй. Хүн бүрт “Mood” буюу нэг үгээр мэдрэмж байдаг. Миний хувьд дуу сонсож, судалгаа хийж байхдаа тухайн үеийн мэдрэмжинд таалагдсан сэдэл, санааны дагуу уран бүтээлээ хийдэг. Нэг юманд хэт баригдах дургүй учир ганцхан урсгал, чиглэлийн дуу хийдэггүй. Миний дууны санд хип хоп, уянгын гэх зэрэг олон төрлийн уран бүтээл бий. 


Залуу уран бүтээлчдийн хувьд тулгардаг асуудлын нэг бол санхүүгийн асуудал. Ялангуяа залуу уран бүтээлчдийн хувьд илүү их хүндрэлтэй байдаг байх?

-‘Жи Мобайл’ компанитай нэг жилийн гэрээтэй байсан. Компанийн зүгээс клип хийхэд тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлдэг байсан. Гэрээний хугацаа саяхан дууссан. Мэдээж мөнгө төгрөг санхүүгийн бэрхшээл хүн бүрт  тулгардаг. Гэхдээ нэгэнт л ажлаа эхлүүлсэн бол ямар ч бэрхшээл гарсан зохицуулах л хэрэгтэй. Түүнээс гадна уран бүтээл хийх явцад бэрхшээл  тулгарлаа гэхэд туслах олон найз нөхөд байдаг.


Клипний зураг авалт, өнгө төрх их онцгой санагддаг?

-Дууны үг бол өөрөөс минь гардаг. Клипний хувьд манай Siente /Тэмка/ найз маань хийдэг. Зарим сонсогч нар сайн мэдэх байх. Өөрөө тусдаа хэд хэдэн уран бүтээлээ гаргаад амжилттай яваа. Би хувьдаа  найзыгаа их дэмждэг.  Дууны аяыг манай man on the moon гээд хөгжмийн продюсер найз маань хийдэг. Сүүлийн үед олон уран бүтээлчдийн бүтээл дээр ажиллаж байгаа авьяаслаг залуу бий. Бид клипний өнгө төрх шийдэл зэргийг ярилцаж байгаад клипээ хийдэг.


-AM-C бүх дууныхаа үгийг өөрөө зохиосон уу. Та сонсогчдодоо дуугаараа юуг мэдрүүлэхийг хүсдэг вэ?

-Тиймээ, бүх дууныхаа үгийг өөрөө зохиодог. Надтай адил үгээ өөрөө бичдэг артистууд дуундаа яаж ч хийсвэр төсөөлөл ашигласан гэсэн мэдрэмжээ л шингээдэг. Дууг минь олон хүмүүс таалж, сонсоосой гэж бодон дууныхаа үгийг бичнэ. Миний дууг сонсдог хүмүүс дандаа гоё хүмүүс байдаг гэж боддог шүү. Гоё ганган гэдгээрээ биш мэдрэмжтэй бас ухаалаг хүмүүс байдаг гэж итгэдэг. Тиймээс сонсогчдодоо бүхий л сайхан зүйлсийг мэдрүүлэхийг хүсдэг. 


Хамгийн сүүлд хэзээ дурласан бэ. Ер нь хэр дурламтгай вэ?

-Яг үнэнийг хэлэхэд дурлалын тал дээр би ханаж цаддаггүй. Дурламтгай. Заавал үерхэж хамт байхгүй ч гэсэн дурладаг үе байдаг шүү дээ. Тийм болохоор миний дуунуудын ихэнхийг хайрын сэдэв эзэлдэг. Өөрийн мэдэлгүй хайрын тухай шүлэг орж ирнэ. Ном уншиж байхдаа эсвэл, энгийн үеүдэд ч эмэгтэй хүний тухай бодож, судалдаг Ер нь би их дурламтгай хүн.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид