Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Их хурлын дарга асан, УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболд

Миеэгомбын Энхболд 1964 оны 7 сарын 19-нд төрсөн. Тэрээр 2006 оноос 2007 хүртэл ерөнхий сайдаар ажилласан бөгөөд 2007 оны 12 сараас 2012 оны 8 сар хүртэл Шадар сайд ажиллажээ. 2005 оноос 2007 онд МАХН-ын даргаар, 2008 оноос УИХ-ын гишүүн, дэд даргаар ажиллаж байв. Тэрээр 2013 оноос хойш МАН-ыг тэргүүлж 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан ялалт байгуулж, улмаар УИХ-ын даргаар ажиллаж байсан ч нам доторх зөрчилдөөний улмаас 2017 онд намын дарга, 2019 онд УИХ-ын даргын албан тушаалаасаа буужээ. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.


25жилийн туршид ард түмнээс   сонгогдсон ерөнхийлөгчийн эрх мэдэлрүү халдаж, ажиллаж болоод ирсэн засгийн газрыг хэт үгүйсгэж, нэг амиар дайрах замаар үндсэн хуулийг өөрчлөхийг би хувьдаа дэмжихгүй.


Авилгын барьцааг ард түмэн төлдөг. Авилгын төлөөсөнд улс үндэстэн гэрэлт ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ зэрэмдэглүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө дайтаж буй хэрэг юм.  Энэ тэмцэлд ялагдаж болохгүй. 


Хариуцлагын тухай ярих юм бол намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой. 


Нийгмийн захиалгыг биелүүлэхийн төлөө зүтгэх нь МАН-ынхан, тэр дундаа намын даргын үүрэг учраас миний хувийн улс төрийн карьер, амбийц бол ёстой зуудугаар асуудал. 

Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл юм. Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүрэн болон давхар замын байгууламж барих зэрэг зөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье.


Өр, зээлийн хүүнд дарлуулж, эдийн засгийн уналт зогсолтгүй үргэлжилсэн,улс орон хямралын ирмэгт ирсэнхүнд хэцүү үеийг бид даван туулж чадлаа.


ХМХ, ялангуяа нийгмийн сүлжээгээр бусдыггутаах арга технологи бидний амьдралд ердийн үзэгдэл болтлоо хэвшлээ. Үүнийг зохион байгуулж, санхүүжүүлэгч улстөрчид үндэстнээ хорлох, улсаа гутаах энэ арга барилаасаа нэн даруй салах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол Улсын Их Хурлын дарга асан гэж бичэлдээ.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
Нийтлэлчид