Улаанбаатар 1c

 "Гэгээн Муза" наадмыг есдүгээр сард зохион байгуулахаар болжээ

Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг "Гэгээн Муза" наадмыг есдүгээр сард зохион байгуулахаар болжээ. Цар тахал гараад буйтай холбоотойгоор тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөснийг өөрчлөн дөрвөн сарын дараа болгон хойшлуулсан аж.

Ташрамд дуулгахад Монголын театр урлагийн хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа эрхэлж, шилдгүүдийг шалгаруулдаг "Гэгээн Муза" академийн хамт олон өөрсдийн нэрэмжит төглийн шавийг тавьсан байна. Энэ жилийн "Гэгээн Муза" наадмыг уламжлал ёсоор "Гэгээн Муза" академи болон Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид