Улаанбаатар 1c

Орон нутгийн 15 галт тэргэнд нийт 4425 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.186 сая халдварын тохиолдол илэрч, 333 мянган хүн нас барж, 2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,7 сая хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал маш муу байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 103 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8843 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриадад 27, Эрхүүд 34, Тувад 44, Читад 31 тохиолдол шинээр бүртгэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ажиглалтад 1951 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтэй 195 хүн байгаа тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. Энд нийт 78 эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Орон нутгийн 15 галт тэргэнд нийт 4425 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.

119 дугаарт 224 дуудлага, шуурхай аппт АНУ, ОХУ, Ирак, Австри зэрэг гадаадын 7 орноос 10 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ. 

Энэ сарын 25-нд ОХУ-ын Европын хэсэгт байгаа монгол иргэдээ Москва-УБ тусгай захиалгат онгоцоор татаж авна. Харин 26-нд ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид