Улаанбаатар 1c

Тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн оюутнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 403 хүн шинжилгээ хийж, 402-т нь коронавирус илрээгүй бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ.  Илэрсэн нэг тохиолдол нь тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн оюутан бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Ингэснээр нийт тохиолдол 141 болж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид