Улаанбаатар 1c

Х.Бат-Ялалтыг шүүх хурал хойшиллоо

"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдоод байсан. 

Тэгвэл яллагдагч Х.Бат-Ялалт шүүх хуралдаа ирсэнгүй. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн яллагдагч Х.Бат-Ялалтын хүсэлтийг хүлээж авчээ. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулсан байна. Өмнө нь энэ сарын 8-ны өдөр шүүх хуралдаан болох ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ. 

Хэргийг сануулахад, Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид