Улаанбаатар 1c

Э.Оюунболдын шүүх хурал 14 цагаас эхэлнэ

Нийгэм:
NPost.mn
2020-05-22 12:08

Улсын аварга Э.Оюунболдын шүүх хурал 14 цагаас эхэлнэ. Үйл явдлыг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн зүгээс "Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас нэр бүхий Э.Оюулболдод унасан найман бөхийн( Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч" гэсэн хүсэлт ирүүлсэн тухай мэдэгдсэн.

Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулсан юм. Харин өнөөдөр энэхүү допингийн хэргийн шүүх хурал болно.

Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан юм. Тэрбээр тухайн үед “Б” сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж байсан бол одоо шинжилгээ дахин өгөх хүсэлтээ өгчээ. Угтаа бол бөхчүүд, тамирчид “А” сорьцын шинжилгээ гарснаас хойш 10 хоногийн дотор “Б” сорьцын шинжилгээгээ өгөх ёстой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид