Улаанбаатар 1c

"Ард Кредит" нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ

Нийгэм:
NPost.mn
2020-05-22 15:02

"Ард Кредит ББСБ” ХК хувьцаа эзэмшигч 1642 хүнд 1.09 тэрбум төгрөгийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан бүрэн тараасан тайлангаа Монголын Хөрөнгийн биржид ирүүлжээ.

Тус компанийн ТУЗ-ийн энэ оны 2-р сарын 19-ний тогтоолоор 2019 оны цэвэр ашгийн 50 хувь буюу нэгж хувьцаандаа 4.23 төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлээд байсан юм. Гэвч 2019 оны санхүүгийн тайланд аудитын залруулга хийжээ. Үүнтэй холбогдуулан ТУЗ-ийн тогтоолоор нэгж хувьцаанд 3.9 төгрөг хуваарилахаар болж тараасан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид