Улаанбаатар 1c

"Аргаль ойл" зэрэг  хоёр ч ШТС-тай ойролцоо гал гарч, тухайн объект руу орох эрсдэл үүсээд байна

Нийгэм:
NPost.mn
2020-05-22 15:41

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Орбит орчимд том хэмжээний гал гарч байна. Одоогоор 4-5 гал унтраах машин очиж, галыг унтраахаар ажиллаж байгаа юм. Дээврийн хар цаас үйлдвэрлэдэг үйлдвэрийн агуулахад гал гарсан учраас унтраахад хүндрэлтэй байгаа талаар иргэдээс мэдээлэл өгч байна. 

Хамгийн аюултай нь гал гарч байгаа үйлдвэрийн ойрхон "Аргаль ойл" зэрэг  хоёр ч ШТС байрлаж байгаа юм. Тиймээс гал түймэртэй тэмцэх албаныхан хүч хаяж, хурдан унтраахаар ажиллаж байна. Гадаад салхитай байгаа учраас гал тийм ч хурдан унтрахгүй байгаа ажээ. 

Гал унтраахаар очсон машинуудын ус нь дуусаад буцаж, явж байна. Тиймээс Онцгой байдлын албанаас хүч нэмэгдүүлж ажиллаж байгаа гэв.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид