Улаанбаатар 1c

Саа өвчин дэгдэх эрсдэлтэй байгаа тул вакциндаа хамрагдахыг уриалав

Хүүхдийн товлолт вакцины талаарх сөрөг мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж эхлээд байна. Тухайлбал, нэгэн ээж хүүхэд нь товлолт вакцинд хамрагдсанаар тарьсан газар нь буглаа үүсч бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. Зарим хүүхдэд вакцин хийлгэснээр улайж хавдах, буглах, хүндүүрлэх, үрэвсэх шинж тэмдэг илэрч байна гэжээ. 

Тэгвэл өнөөдрийн /2020.05.23/ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдээллээр Covid-19-ийн улмаас дэлхий дахинд 80 сая гаруй хүүхэд дархлаажуулалтын вакцинаа хийлгэж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор дэлхий дахинд улаан бурхан болон халдварт саа өвчин дахин дэгдэх нөхцөл үүсэх эрсдэлтэй байна.

Монгол Улсын хувьд Covid-19-ийн халдвараас өмнө дархлаажуулалтын вакцины нөөцийг хангаж, тээвэрлэлт, хадгалалтын нарийн журмын дагуу авч ирсэн. Мөн бүх вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан ДЭМБ-ын гэрчилгээтэй орнуудаас авч ирсэн. Одоогоор нөхөн дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байгаа. Тиймээс товлолт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүд нөхөн дархлаажуулалтад хамрагдах нь зөв" гэж уриаллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид