Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс

 Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс  1972 онд Дархан хотод төрсөн. 1996 онд Монгол мэдлэгийн их сургуулийг судлаач мэргэжилээр төгссөн. 2002 онд "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном" номоороо Алтан өд шагнал, 2004 онд мөн энэ номоороо МЗЭ -ийн шагнал авчээ. Гол төлөв шүлэг, эсээ, богино өгүүллэг тэрлэдэг. Мөн түүний өгүүллэгүүд олны хүртээлд хүрч чадсан юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.


Манай монголчууд “Би” гэдэг үгэнд дургүй юм. “Юм л бол би, би гээд энэ муу яасан биеэ тоосон онги­роо амьтан бэ” гээд бүгд дургүйцдэг. Тэгсэн мөртлөө даруухан царай гарга­сан биеэ тоосон нөхөр зурагтаар “Би хэн ч биш ээ, яагаа ч үгүй байгаа, өвөг дээдсийнхээ дэргэд бол өчүүхэн муу шоргоолж” гэж ярихад нь хүүхэд шиг итгэдэг. Гэтэл уран бүтээлийн мөн чанар “Би”-гээс л төрөн гардаг юм шүү дээ. “Би” болгон давтаг­даш­гүй. Тиймгүйсэн бол хэдэн зуун жил биччихсэн яруу найргаас хүн төрөлх­төн одоо юу хүлээх вэ


Хүнийг нөхөрлөж байхдаа таньдаг гэдэг бол худлаа. Нөхөрлөж байгаад холдсоныхоо дараа хүний жинхэнэ чанарыг таньдаг юм.


Яруу найрагч байхын тулд өөрөөсөө өөр байх шаардлагагүй л дээ. Харин ээж байна гэдэг бол нэгэн дор 10 мэргэжлийн эзэн байна гэсэн үг


Зарим маань том, зарим маань жижиг байдаг шиг бидний сэтгэл зүрх бас размертай. Хязгааргүй уужуу сэтгэл ч байна, хумсын толио­ноос жижигхэн сэтгэл ч байна. Жижиг раз­мерын сэтгэл рүү хичнээн ч сай­хан том зүйлийг цутгаад чихээд орох­гүй, хүлээж авмаар байвч хэмжээ нь хү­рэлцэхгүй.


Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно.


Хүн бүр дурсамжаараа амьдардаг. Нохойнд дурсамж байдаг эсэхийг бид мэдэхгүй. Харин хүнд бол байдаг. Үүгээрээ л бид амьтнаас ялгаатай байж тун магадгүй. Тэгэхээр дурсамж бол маш дээгүүр, магадгүй бидний бурханлиг чанар юм биш үү?


Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно.


Яруу найраг бол гоё этгээд үг биш. Харин гоё онцгой сэтгэлгээ, гоё цэвэр сэтгэл. Түүнийгээ яаж илэр­хий­лэх нь тухайн хүний хэрэг. Шүлгийн маань гадаад хэлбэр хийц нь миний зан араншингийн илрэл байж л магад­гүй. Би шулуун, шуудхан, тодорхой бай­далд дуртай. Хоосон хээнцэрлэх, той­руулж бөөрөнхийлөх, хэтрүүлэх юм уу дутуудуулах, чамирхах дургүй. Энэ зан араншин уран бүтээлд минь үлдсэн байх магадлалтай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид