Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: Эмоци продакшны жүжигчин О.Тэмүүжиний тухай ТАВАН АСУУЛТ?

Та нэгэн ярилцлагандаа туслах дүрд тоглохыг хүсдэггүй гэсэн байсан. Яагаад юм бол?

- Кино саналууд их ирдэг л дээ. Харин ажлын онцлогоос хамаараад төдийлөн тоглож амжихгүй юм. Түүнээс жүжигчин хүн дүрийг голж болохгүй л дээ. “Дүр л жүжигчнээ голно уу гэхээс жүжигчин хүн дүрийг голох ёсгүй” гэсэн үг байдаг. Багш нар маань ч ингэж заадаг. Тиймээс дүрийг айхавтар голж, шилээд байх нь ч хаашаа юм. Ажлын маань л боломж, бололцоо болдоггүй.

Шоуны туршид олон алдартны дүр төрх, дуу хоолойг дууриах болно. Таны хувьд ямар дүрд хувирах хамгийн хэцүү байх бол?

-Ер нь дүр болгон хэцүү. Цаашид ямар дүр таарахыг хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол нь надтай ойрхон биш, надаас хол, Тэмка гэдэг хүнээс илүү зүйлийг шаардсан дүр тараасай гэж бодож байна.

Та харин өөрөө хэр их #Баярлалаа гэдэг үгийг хэрэглэдэг вэ?

-Би эxнэртээ баярлалаа гэдэг үгийг тэр болгон xэлээд байдаггүй. Xамгийн иx баярладаг зүйл нь миний үр үндсүүдийг надад төрүүлж өгч, намайг аав болгож миний үр xүүxдүүдийг төрүүлж өгсөнд л маш иx баярлалаа л гэж xэлмээр байна.

Xорио цээртэй байx үед xүүxдүүдтэйгээ иx ойрxон байлаа. Даалгаврыг нь xийлгэж байна. Телевизийн xичээлийг xамт суугаад xийж байна. Сүүлдээ нөгөө xичээл рүү нь өөрөө орчиxсон сууж байна. Танай xүүxэд xэддүгээр анги вэ гэсэн чин ТВ5 шүү дээ гэдэг шиг. Одоо чинь анги гэдэг ойлголт байxгүй болчиxсон телевиз болгон нэг нэг анги xувиарлаад авчиxсан. Манай xүүxэд чинь Боловсрол телевизийн анги.

Оюутан цагаасаа ажилласан “Х ТҮЦ” продакшнаасаа өрх тусгаарлахад эвгүй байв уу. Ах, эгч нар нь хэрхэн хүлээж авсан бол?
-Мэдээж эвгүй байсан. Олон жил ах, эгч нарынхаа нөмөрт, хаяаг нь түшиж ажилласан шүү дээ. Сэтгэл нэг л сонин байсан. Үгээр илэрхийлэхэд жаахан хэцүү юм. Гэхдээ бид чадал, хүч, авьяасаа сорихыг хүссэн.

Тэр хүсэл маань бүтэлтэй, бүтэлгүй ямар ч болсон бай, үзээд алдахаар шийдсэн. Түүнийгээ ах, эгч нартаа хэлэхэд харин ч биднийг дэмжсэн. “Х ТҮЦ”-ээс салаалсан мөчир учраас чанартай уран бүтээл хийгээрэй гэж захисан даа.

Хамтлагаа байгуулаад гурван жил болох гэж байна. Тодорхой хэмжээнд үзэгчдэд танигдаж, ахиж яваадаа баяртай байна.

Таныг жүжигчин Г.Нарансолонгын  гэрийн цонхон доор зүрхэн хэлбэртэй гал асааж, дуулж уяраан эхнэрээ болгосон гэлцдэг. Энэ үнэн үү?

-Тэгсэн, тэгсэн. Мессеж бичиж, болзоод л. Бид анх 2006 онд болзож байсан. Эхнэртээ төрсөн өдрийн сюрприз барьж гэрийнх нь цонхон доор  зүрхэн хэлбэртэй гал асаагаад голд нь дуулж байсан үе бий шүү.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид