Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн тухай ТАВАН АСУУЛТ?

 Хийлээ тоглоод сууж байхад танд  ямар мэдрэмж төрдөг вэ?

-Янз бүр. Тухайн зохиолоосоо бас болно. Их л юмыг анагаадаг.  Нэг бодлын би ажлаа хийж байна гэж боддог. Тэгэхээр тэр бол маш том үүрэг хариуцлага. Тайзан дээр гараад тоглохоор хүн болгон хүлээгээд авдаг юм биш. Дотоод сэтгэлээс гараагүй юм хүнд хүрдэггүй.

Эмэгтэй хүн ямар сонголт хийвэл илүү аз жаргалтай байх бол?

-Өөрийнхөө дотоод дуу хоолой, зүрх сэтгэлийг сонсож чадсан л сонголтоо хийх ёстой. Эмэгтэйчүүд мэдрэмж өндөртэй. Хэдийгээр дотоод мэдрэмж нь  зөв хэлсэн ч гэсэн магадгүй эцэг эх, ойр дотныхон бас нөлөөлдөг.  Эсвэл “Битгий гээд байхад уг нь гайгүй хүн байгаа юм. Засарчих байх” гэж эмэгтэйчүүд маш их алдаж сонголт хийдэг. Нэг залуутай үерхээд тэр залуу нь нэг хоёр удаа гомдоох тохиолдол гарахад “Уг хүн нь гайгүй юм ” гээд уучламтгай  ч юм уу өөрийгөө үнэлээгүй байдлаас гаргасан сонголтууд ихэвчлэн алдаатай юм шиг санагдаад байдаг юм.

Амьдралынхаа аз жаргалыг юунаас хамгийн их мэдэрч байна?

- Аз жаргалыг ханиасаа мэдэрнэ. Бас тайзнаас их мэдэрдэг. Тайзан дээр гараад тоглохоор маш их хөлөрдөг байхгүй юу. Тэр бас асар их кайфыг надад өгдөг.

Эмэгтэй хүний нас ахих тусам, цаг хугацаа явах хэрээр аливаад, тэр тусмаа нөхөртөө тавих шалгуур өндөрсдөг гэдэг. Та санал нийлэх үү?
-Тийм шүү. Үнэн. Хүүхэд гэхэд л балчир байхдаа бага проблемтой, томрох тусмаа проблем нь томордог. Үүнтэй адил эмэгтэй хүний амьдрал залуу байхдаа асуудал багатай, одоо бага багаар нэмэгдэж байна. Энэ бүхнийг маш сайн ойлгосон байх хэрэгтэй юм болов уу. Тэр дундаас өөрийгөө олж авах нь чухал. Хүн янз бүрийн хүнтэй уулзаж учирдаг. Янз бүрийн учралыг үздэг. Тэр болгонд тэр ч болсонгүй, энэ ч ингэсэнгүй гэж тунидаг. Гэтэл тэр болгон хүнд асар их юм өгч байдаг. Түүнээс суралцаж байдаг. Тэр дундаас өөрийгөө олж авсны дараа том шийдвэр гаргадаг. Тэр нь магадгүй гэр бүлтэй болох.

Хэрвээ Дээгий хийлч болоогүй бол өдийд юу хийгээд явж байх байсан бол?
-Айдаг юм. Би тийм хүн байж байна гэж бардам хэлж чадахгүй. Хүний амьдрал хаашаа ч эргэж болно. Магадгүй сайн байсан бол тэр л биз. Магадгүй муу байсан бол ямар ч байх байсан юм. Хийл гэдэг агуу хөгжим. Энэ амьдрал залбирч явдаг амьдрал маань болохоор үүгээрээ тогтоно. Гэхдээ дандаа хоёрдугаар хувилбарыг бодож байх ёстой. Өөрийг чинь тэгж бодож асуусан байх гэж бодож байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид