Улаанбаатар 1c

Баячуудын орлого өсөв

Дэлхий:
NPost.mn
2020-05-27 10:09
 Хоёр сарын хугацаанд дэлхийн баячууд 255 тэрбум ам.долларын орлого олжээ

Дэлхийн хамгийн баянд тооцогддог эрхмүүд  хоёр сарын хугацаанд өмнөхөөсөө ч илүү баян болжээ. “Форбес” сэтгүүлээс нэрлэсэн дэлхийн хамгийн баян 25 хүний орлого нийтдээ 255 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Энэ нь гуравдугаар сарын 23-ны байдлаар цар тахлын улмаас унаад байгаа Америкийн хөрөнгийн зах зээлийн нийт хөрөнгийг давсан үзүүлэлт болов. Тэдний нээлттэй хувьцааны орлогын дүн нийлээд 1.5 их наяд ам.доллар буюу дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн 16 хувьтай тэнцлээ.

“Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг  сүүлийн хоёр сарын хугацаанд орлогоороо дээрх жагсаалтыг тэргүүлж, хамгийн их орлого олсон хүн болсон аж. Тус компанийн хувьцаа 60 хувиар буюу огцом өссөн үзүүлэлттэй байна. Тэд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан дижитал дэлгүүр ажиллуулах “Шопс” үйлчилгээг лхагва гаригт олон нийтэд танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татав. Ингэснээр Цукерберг өдгөө 86.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж, 2020 оны дөрөвдүгээр сарын эхээр нийтэлсэн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын долдугаар байраас урагшилж дэлхийн дөрөв дэх баян хүнээр нэрлэгдсэн байна. Өдгөө 36 настай тэрбээр Уоррен Баффет, “Индитекс” компанийг үндэслэгч Амансио Ортега, “Оракл”-ын үүсгэн байгуулагч Ларри Эллисон нараас илүү хөрөнгөтэй болсон байна.

Хамгийн их орлого олсон хоёр дахь хүнээр “Амазон” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос тодорлоо. Коронавирусийн улмаас дэлгүүр, жижиглэн худалдаачид үйл ажиллагаагаа зогсоосноос хойш цахим худалдааны томоохон компаниудын хувьцааны эрэлт нэмэгдсэн бөгөөд “Амазон”-ы хувьцаа гуравдугаар сарын 23-аас хойш 29 хувиар өсөж, өнгөрсөн баасан гарагийн байдлаар 146.9 тэрбум ам.доллараар хэмжигдсэн. 

Үүнээс гадна, Хятад улсын хоёр дахь том онлайн зах зээлийг үндэслэгч (Алибабагийн дэргэдэх) Пин Дуодуо чамгүй ашиг олжээ. Тэд хэрэглэгчдэдээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ нийлж олон ширхгээр бараа, бүтээгдэхүүн худалдаж авах, ингэхдээ давхар хөнгөлөлт эдлэх боломжоор хангах зарчмаар ажилладаг билээ Тус компанийн хувьцааны хэмжээ гуравдугаар сарын 23-наас хойш бараг хоёр дахин нэмэгдэж, 40 настай үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хуа Нанг бизнесээ өргөжүүлэх зорилгоор17.9 тэрбум ам.доллар нэмж оруулсан нь үүнд нөлөөлжээ. Тэрээр одоо 35.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр, Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй.  

Дээрх жагсаалтын өөр нэгэн онцлох эрхэм бол Мукеш Амбани. Амбанийн хойд эцгийн үүсгэн байгуулсан, Мумбайд байрлалтай “Reliance Jio” компанид “Фэйсбүүк” өнгөрөгч дөрөвдүгээр сард 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Мукеш Амбани Азийн хамгийн баян хүн болжээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд хөрөнгө нь хамгийн их нэмэгдсэн 10 эрхмийн орлогын үзүүлэлтийг танилцуулъя.

Жефф Безос
Хөрөнгийн хэмжээ
146.9 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр
Амазон
Билл Гейтс
Хөрөнгийн хэмжээ
106.5 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр 
Майкрософт
Бернард Арно 
Хөрөнгийн хэмжээ
94.1 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр 
LVMH
Марк Цукерберг 
Хөрөнгийн хэмжээ
86.5 тэрбум ам.доллар 
Хөрөнгийн эх үүсвэр - Фэйсбүүк
Уоррен Баффет 
Хөрөнгийн хэмжээ
69.2 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр
Berkhshire Hathaway
Ларри Элисон
Хөрөнгийн хэмжээ
66.4 тэрбум ам.доллар 
Хөрөнгийн эх үүсвэр 
Software 
Стив Баллмер 
Хөрөнгийн хэмжээ
65.4 тэрбум ам.доллар 
Хөрөнгийн эх үүсвэр
Microsoft
Ларри Пэйж
Хөрөнгийн хэмжээ 
63.6 тэрбум ам.доллар 
Хөрөнгийн эх үүсвэр 
Google 
Сергей Брин
Хөрөнгийн хэмжээ 
61.3 тэрбум ам.доллар 
Хөрөнгийн эх үүсвэр
 Google
Аманисио Ортега 
Хөрөнгийн хэмжээ
60.5 тэрбум ам.доллар 
Хөрөнгийн эх үүсвэр
Zara 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид