Улаанбаатар 1c

Гэр хороололд иргэд амьдарч байгааг мартаа юу эрхэм Дарга нар аа

Замын арчлалт, засварын асуудал хүмүүсийн анхаарал шүүмжлэлийг хамгийн их хүлээдэг. Нэг зам тавихад удалгүй эвдрэлд ордог, түүнийгээ дахин засах гэж дахин мөнгө зарцуулдаг нь манай улсад жишиг болжээ. 

Жил болгон чанаргүй зам тавьж, дахин дахин шинэчлэлтэд оруулдаг хэдий ч гэр хороололын замыг тэр болгон янзлаад байдаггүй. Үүний нэг хижээ бол чингэлтэй дүүргийн 18-р хорооны яргайтын 33 дугаар гудамж юм. Тэр гудамж нь явган хүн явах боломжгүй шавар шалбаагтай, зам дагуу жижиг нүхнүүдэд ус тогтсон байх нь энүүхэнд. Оршин суугчидын хэлж байгаачлан өдөр бүр л ийм байдаг машин ч явах боломж байхгүй өвөл болохоор мөс тогтож зун болохоор намаг үүсдэг учраас явахад маш хүндрэлтэй байдаг гэдгийг хэлж байлаа. 

Бид тус хорооны засаг даргаас энэ талаар тодруулах гэсэн боловч хуралтай гэх шалтгаанаар бидэнд  хариултыг өгөөгүй юм. уг нь бидний бахархан ярих дуртай ардчилсан нийгэмд хүн бүхэн эрх тэгш эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой баймаар юм. Эсвэл гэр хороололд иргэд амьдарч, аж төрж, хүүхдүүд өсөж торниж байгаа гэдгийг мартаа юу эрхэм  Дарга нар аа

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид