Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: Даян аварга Г.Өсөхбаяр тухай ТАВАН АСУУЛТ?

Даян аварга  Г.Өсөхбаярын хэвлэлд өгсөн ярилцлагуудаас түүвэрлэн онцлох таван асуултыг хүргэж байна.

Та бөхийн спортод хожуу орсон юм билээ. Яагаад тэр вэ? 

-Монголчууд миний өвөөг Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Н.Жамъян гэдгийг сайн мэднэ. Би багаасаа спортын гэр бүлд өссөн. Тиймээс спортын хүн болох нь гарцаагүй байсан. Өвөө маань ч намайг “Бөх болно. Идэр нас хүртэл нь битгий барилдуулаарай” гэж аав ээж болон ойрын хүмүүст захисан юм билээ. Тэр үг өвөөгийн минь холч ухаан байж дээ.

-Та өвөөгийнхөө насны ой­гоор буурин дээрээс нэг чулуу авч хөшөөнийх нь хөлд тавьсан гэдэг. Ямар учиртай чулуу билээ?

-Өвөө маань малынхаа хашааны гадсыг тэр чулуугаар цохиж шаадаг байсан юм. Нутгийн ардууд харж явдаг байсан юм билээ. Тиймээс хүмүүс харж явбал сонирхолтой юм уу гэсэн үүднээс тавьсан юм.

Таныг багадаа ном их уншдаг байсан гэдэг. Ном унших спортын арга ухаанд нөлөөлдөг үү?

-Нөлөөлөлгүй яах вэ. Спортоор өрсөлдөхөд бяраас гадна асар их ухаан зарцуулдаг. Дунд ангид байхад ээж маань номын санч хийдэг байсан юм. Гэрийнхээ даалгаврыг хийх болохоороо ээжийнхээ ажил руу гүйнэ. Үндсэн даалгавраа хийчихээд янз бүрийн сэдэвтэй ном уншина.

Таныг алдар цуутай бөх болжнэгэн цагт Монгол бөхийн дэвжээг чимнэ гэд­гийг өвөө тань зөнгөөрөө мэдэж байжээ. "Миний зээ хүүд тус дэм болооройхэмээн Мөөеө аваргад за­хиж үлдээсэн гэрээс ч бас бий дээ?

-Алсын бодолтой, холч ухаантай хүн байсан нь Мөөеө аваргад захисан тэр гэрээсээс мэдрэгддэг. "Миний зээ хүүг хэрвээ бөх болоод гараад ирвэл тусалж дэм­жээ­рэй" гэж хэлсэн байгаа юм. Харин аав, ээжид болохоор "Хорин нас хүртэл нь барил­дуулж болохгүй шүү" гэж хэл­сэн байдаг. Бага балчиртаа бэртчих вий гэж бодсоных. Гайгүй шиг бие хаатай болох байх аа, сайхан барилдаад байвал барилдуулна биз ээ. Нэг их олигтой амжилт үзүү­лэх­гүй бол заавал барил­дуу­лах гэж шахаж шаардсаны хэрэггүй биз ээ хэмээн аавд аминчлан хэлж байсан ч гэдэг шүү. Ийм л сургамж захиасууд өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн дээ.

2002 оны наадамд та анх түрүүлсэнЕсийн да­ваанд Б.Гантогтох гарьдтай барьц сонгож барилдаад түрүүлэхэд ард түмэн ша­вай­гаа ханатал баярлаж би­лээ?

-Би чинь ерэн таван онд заан болоод 2002 он хүртэлх долоон жилийн хугацаанд заан цолтой зодоглосон. Ту­хайн он жилүүдэд наадамчин олон намайг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж битүүхэн хүлээдэг байж. Тэр хугацаанд би заан цолоо хоёр ч удаа баталсан байдаг. 2001 онд бүр найм давж шөвгөрсөн бай­даг. Барилдааныхаа ам­жилтыг харсан ч, үеийн­хэн­тэй­гээ өөрийгөө харьцуулсан ч надад боломж байна гэдэг нь мэдрэгдээд байсан л даа. Ингээд 2002 оны наадамд зодоглосон, түрүүлсэн. Бах­дам сайхан амжилт гаргасны дараа хүмүүс ихэвчлэн баяр хүргэе гэж хэлдэг.  Б.Ган­тог­тох­той үлдэж түрүүлсэн тэр жил хүмүүс "Баярласан шүү" л гээд байсан. Тэр үг надад их ойр, бүр нэг сэтгэл хөд­лө­хөөр сонсогддог байлаа. Олон түмний хүслийг бие­лүүлж, баяр бахдалыг нь тө­рүүл­нэ гэдэг сайхан юм би­лээ. Бөхийн дүрмийн дагуу Ган­тог­тохтой барьц сон­го­хоор шодоход миний талаар таардаг юм. Тэгтэл цэнгэлдэх тэр чигээрээ л шуугиад яв­чих­сан. Их үерийн ус шиг халгиад ирсэн нь мэдрэгдсэн шүү.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид