Улаанбаатар 1c

Зөрчлийн хуулиар торгуулсан иргэдийг нэг удаа өршөөх хуулийн төсөл санаачилжээ

Нийгэм:
NPost.mn
2020-05-29 14:15

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийн хуулиар торгуулсан иргэдийг нэг удаа өршөөх хуулийн төсөл санаачилжээ.

Энэ талаараа "Өнөөдөр би дахин нэг хуулийн төсөл  өргөн барина. Зөрчлийн тухай хуулиар 1.4 сая иргэн 464 тэрбум төгрөгөөр торгосон байна. Монгол Улсын нэг иргэн 140 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ховд аймгийн Булган суманд 1600 орчим хүн нийтдээ хоёр сая төгрөгөөр торгуулсан байна. Хэрвээ торгуулийн мөнгийг төлөхгүй бол тэнэсэн ялтай болдог. Ховдын Булган, Алтай сумаар тэнэсэн ялтай хүмүүс их байна. Тийм учраас Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхэд өршөөх хуулийн төслийг өргөн барьж байна" гэх мэдээллийг өглөө. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид