Улаанбаатар 1c

Сүхбаатар  аймгийн МЭГ-т Лада маркийн автомашин, 13 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл олгожээ

Нийгэм:
NPost.mn
2020-05-29 18:30

Орон нутгийн мал эмнэлгийн чадавхыг сайжруулах зорилгоор Сүхбаатар  аймгийн МЭГ-т Лада маркийн автомашин, 13 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, компьютер, ширээ сандал зэрэг албан тасалгааны тоног төхөөрөмж олгосныг хүлээлгэн өглөө.

Мал эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг дэмжих жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, МЭЕГ-аас үзүүлж буй тус дэмжлэгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд, ХОХБТХ-ийн дарга Х.Энхцэцэг, МЭГ-ын дарга М.Молорчимэг нар гардуулан өглөө.

Мөн энэ үеэр аймгийн ЗДТГ-аас нөөц сан бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, 55 мал эмнэлэг үйлчилгээний нэгжид нийт 68 ширхэг халдваргүйтгэл хийх автомакс, 55 ширхэг дуудлага үйлчилгээний бикс буюу халууны шил, чагнуур, халдвар хамгааллын хувцсыг  сумдын малын эмч нарт хүлээлгэн өгсөн юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид