Улаанбаатар 1c

“Глобал ацетилен” ХХК Цэргийн төв эмнэлэгт таван ширхэг зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлажээ

Нийгэм:
NPost.mn
2020-05-29 19:00

“Глобал ацетилен” ХХК Цэргийн төв эмнэлэгт таван ширхэг зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа.

Тус компанийн захирал Ж.Ганбат “COVID-19”-ийн халдвараас иргэдээ хамгаалах үйлсэд чин сэтгэлийн хандив болгож энэхүү хүчилтөрөгчийн аппаратыг бэлэглэж байна хэмээжээ.

Цэргийн төв эмнэлэг нь хоёрдугаар сарын 27-ноос хойш гадаад улс орноос ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах, урьдчилан сэргийлэх, эмчлэн анагаах ажиллагаанд оролцож буй. Одоогийн байдлаар уг эмнэлэгт давхардсан тоогоор 250 гаруй эмнэлгийн ажилчид үүрэг гүйцэтгэж байна.

Хандивыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Цэргийн төв эмнэлэг”-ийн дарга С.Батболд нарт хүлээлгэн өгчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид