Улаанбаатар 1c

Арилжааны банкууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ

Арилжааны банкууд дахь зээлийн дансны тоо оны эхний улирлын байдлаар 1 321.3 мянга болж өнгөрсөн оны эцсээс 5.3 хувиар буурчээ.

Банкууд дахь зээлийн дансны:

  •  370 мянга нь цалингийн
  •  107.5 мянга нь тэтгэврийн
  •  419.4 мянга нь хэрэглээний
  •  97.1мянга нь ипотекийн
  •  63.8 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн
  •  324.8 мянга нь бусад зээлийн данс байн 

1 321.3 мянган зээлийн дансны:

  •  583.3 мянга буюу 44.2 хувь нь нэг хүртэл жилийн хугацаатай
  •  605.6 мянга буюу 45.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай
  •  73.6 мянга буюу 5.4 хувь нь тав  ба түүнээс дээш жилийн хугацаатай
  • 4.6 хувь буюу 60.7 мянга нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид