Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.ЗОРИГ

С.Зориг агсны хэлсэн хэд хэдэн алдартай эшлэлийг Монголчууд мэднэ.

Энэ нь өдгөө түүнийг ямар үзэл баримтлалтай хүн байсныг гэрчилдэг.Ингээд түүний хэлсэн олон алдартай үгнээс 10 онцлох эшлэлийг хүргэж байна.

 

1.Би хамгийн гэдэг үгэнд дургүй.

Хамгийн гэдэг цорын ганц зүйл хэзээ ч байхгүй 

2. Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрч болно.

3. Амралт нь ажил. 

    Ажил нь амралт юм. 

    Хүний хийж байгаа ажил санаанд нь нийцэж байвал түүний зааг алга болдог.

4. Ухаан бол өөрөө авъяас

5. Японы түвшинд очтол өдий байгаа ч би монгол хүний саруул ухаанд итгэдэг .

6. Тайван замын тэмцэл бидний гол зорилго. 

 Ард түмэн бидний хэн болохыг ширтэн харж байна. 

Бидэнд ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй.

7.  Төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ нийгэмд бие биенийгээ хүндэлж, хайрладаг ёс үгүй болно

8. Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай  

9.Өргөн олныг болон томоохон салбар эвсэл, нийгмийг хамарсан асуудлыг зайлшгүй УИХ-аар шийдэх байх ёстой

10. Аливаа асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулиар баталсан зарчмаа бодох хэрэгтэй.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид