Улаанбаатар 1c

Хуучны эд зүйлийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн  алба хаагчид  Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр

2020 оны 6 дугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд  иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн Гурван сум гэх газраас  хууль  бусаар хайгуул малтлага хийж  данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг түүх соёлын дурсгалт эд зүйлийг тээвэрлэн явсныг илрүүллээ.

Уг хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна гэж Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид