Улаанбаатар 1c

Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3,637 иргэн хамрагдана

Жолооны сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй байгаа тул хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтдаа тэнцээгүй зэрэг шалтгаанаар журмын дагуу 6 сарын хугацаанд дахин шалгалтад хамрагдах 3,637 иргэнийг Мэргэшсэн жолоочийн тасгаас шалгалтад хамруулахаар болоод байна.

Тиймээс шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг энэ сарын 8-ны өдрөөс долдугаар сарын 8-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгасан тул шалгалтад хамрагдаж чадаагүй иргэдийг шалгалтдаа яаралтай хамрагдахыг тус үйлдвэрийн газрын Мэргэшсэн жолоочийн тасгаас анхааруулж байна. 

Мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй бөгөөд дээрх нөхцлийг хангасан иргэд заагдсан хугацаанд шалгалтдаа хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид