Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Ардчилсан Үндсэн хуулийн эцэг асан Б.Чимид

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Гавьяат хуульч бол Б.Чимид агсан юм. Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсны хэлсэн эшлэл үгнүүдээс түүвэрлэн хүргэж байна.

-Яагаад бусармаг асуудлыг амархан шийдээд байна гэхээр олонхи, цөөнх, эрх мэдэл хуваарилах зарчим алга болсонтой холбоотой.

-Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм.

-Даргын толгойд юу орсноор дүрмээ хийж болохгүй. 

Төрийн хүний толгой, хөл нь нэг судсаар холбогддог

-Гэм нь хуульдаа биш хүндээ

-Үндсэн хууль бол тогтворжсон нийгмийг бататгасан бус, харин төлөвших нийгмийн үндсийг бэхжүүлсэн хууль юм.

-Зөвлөх гэдэг чинь дарга тэргүүтнийхээ ам нь биш, чих нь байхгүй юу.

Чихэнд нь хэрэгтэй гэснээ хэлж тархиар нь дамжуулан амаар нь гаргах учиртай байдаг.

Тийм байтал шийдвэр гаргадаг ихэс дээдсийнхээ хажуугаар албад түшмэд нь ам мэдэн цуураад байвал нэгдмэл бодлого, нэг шийдвэр гэж байж чадахгүй.

- Өөрийгөө бодож өнөөдрийг аргацаах биш 

Ирээдүйг бодож алсыг харж ажиллах нь ухаалаг удирдлагын шинж

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид