Улаанбаатар 1c

Д.Сүндий 23 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцтай

2020 оны  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас өчигдөр албан ёсоор цахим хуудсандаа байршуулав.

“Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Д.Сүндийгийн хоронго орлогын мэдүүлгийг уншигч та бүхэнд сонирхуулъя.

Түүний орлого 238 сая 317 мянга, гэр бүлийнх нь орлого 36 сая 305 мянган төгрөг.

Амины хоёр, нийтийн дөрөв, үйлчилгээний зориулалтын гурав, бусад (өвөлжөө, хаваржаа, хүлэмж) нэг орон сууцтай, зургаан авто зогсоолтой. 

Тэрбээр эдгээрийгээ 23 тэрбум, 65 сая төгрөгөөр үнэлжээ.

Мөн жип болон туулах чадвар өндөр, Lexus-570 загварын машинтай. Үүнийгээ 406 сая төгрөгөөр үнэлсэн байна. 20 сая төгрөгийн үнэ бүхий газар, 272 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэлтэй.Үүний сацуу нэг тэрбум, 645 сая, 124 мянган төгрөгийн хадгаламжтай, авлага нь 3.5 тэрбум.

Нэткапитал Финанс Корпораци ХХК, Нэткапиат Авто ХХК, Нэткапитал Финанс групп, Нэткапитал Мобайл ХХК, Нэт Академи ХХК, Нэткапитал холдинг ХХК, Нэткапитал Девелопер ХХК, Нэткапитал ТРД ХХК, Ардчилал хөгжил академи, Сүндий сан, Эрдэнэс Таван Толгой ХК-д хөрөнгө оруулж, ихэнхийг нь эзэмшдэг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид