Улаанбаатар 1c

Монгол Улс 5 сарын хугацаанд 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ

Монгол Улс оны эхний таван сард нийт 17.5 сая ширхэг амны хаалт импортолсон нь жилийн өмнөхөөс 17 дахин өссөн үзүүлэлт болж байна.

Мөн үнийн дүн нь 45 дахин нэмэгдэж, 5.4 сая ам.доллар болжээ. Дээрх хугацаанд нийт 11 сая ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж импортолсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 16.8 хувиар буурсан ч биет хэмжээгээрээ 51.5 хувиар өссөн дүн юм.

Түүнчлэн он гарснаас хойш нийт 87.5 мянган ширхэг шинэ төрлийн “коронавирус”-ийн оношлуур импортолсон байгааг Гаалийн ерөнхий газрын урьдчилсан статистик харуулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид