Улаанбаатар 1c

Д.Трамп Үндсэн хууль зөрчиж байна уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээг твиттер “баттай бус” хэмээн тэмдэглэсний дараа тэрбээр олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах тухай шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрт онцолсноор, аливаа сэтгэгдэл, жиргээ, нийтлэлд улс төрийн хувьд хяналт тавьж буй тохиолдолд дээрх сүлжээнүүдийг хаах боломжтой гэж онцолсон байна. Харин твиттерийн удирдлага энэхүү шийдвэрийг улстөржсөн, хувийн үзэл бодлоос үүдэлтэй гэж шүүмжилж байгаа бол, хуульчид энэ нь АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Олон нийтийн сүлжээ болон дээрх тавцангуудыг удирдаж, хянаж буй компаниуд жиргээ, сэтгэгдэлд улс төрийн үүднээс цензур тавьсан тохиолдолд хатуу хориг арга хэмжээ авах тухай энэхүү шийдвэрийг  “Business Insider” мэдэгдэхдээ үүнээс Трампын жиргээг “баттай бус” гэж хянагчид хоёр хоногийн өмнө тэмдэглэснийг онцолж буй. Коронавирусийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг шуудангаар явуулах хувилбарыг Трамп эсэргүүцэж, хэрэв ингэвэл санал хураалтыг будлиантуулахад хялбар болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Ерөнхийлөгчийн уг жиргээнд твиттерийн хянагчид баттай бус, худал мэдээлэлд тавьдаг тэмдэглэгээг хийсэн байна. Үүнд эгдүүцсэн Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээний модератор буюу хянагчид юу хүссэнээ хийж байна гэж мэдэгдсэн удаатай. “Төвийг баримтлах ёстой твиттер зэрэг олон нийтийн сүлжээ улс төрийн нөлөөгөөр хэрэглэгчдийн пост, жиргээнд ийнхүү хяналт тавьж байгаа нь Олон нийтийн харилцааны ёс зүйн тухай хуулийг зөрчиж байна. Ийм хяналт тавьж байгаа бол тэд хариуцлага үүрэх ёстой” гэж тэрбээр мэдэгджээ.

Дээрх хуулийн дагуу өөрийн тавцандаа хэрэглэгчдийн нийтэлж буй агуулгад IT-компаниуд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй, “давуу эрхтэй”. Гэтэл ийм том, хүчирхэг, олныг хамарсан медиа-компаниуд өөрсдийнх нь үзэл бодол, бодлогод нийцээгүй жиргээ, сэтгэгдлийг ийнхүү хянаж, цензурдэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд тэр тусмаа Д.Трампаас өөр ямар ч улстөрчийн жиргээнд ийм тэмдэглэгээ хийгээгүй нь үүний илрэл гэж тэрбээр онцолжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид