Улаанбаатар 1c

"G Time" сүлжээний хэргийн шүүхэд шилжүүлэх хугацааг сунгалаа

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлж, хянагдах хугацааг 30 хоногоор сунгалаа.

Уг 586 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгч уншиж танилцах шаардлагатай байгаа тул ийнхүү Ерөнхий шүүгчийн захирамжаар сунгасан байна.

Уг хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сарын 13-нд хүлээн авсан ба хэргийг хянаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид