Улаанбаатар 1c

Сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй этгээд сурталчилгаа хийвэл 10-100 мянган төгрөгөөр торгоно

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 22-ны даваа гарагийн 00:00 цагт дуусна. Тэгвэл энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй этгээд сурталчилгаа хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 10 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.  

Сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй этгээд гэдгийг нь Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг.

Тухайлбал: Тус хуулийн 48.3-т "Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно" гэж заасан билээ.

Харин дээрх хуулийг зөрчсөн иргэнийн Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид