Улаанбаатар 1c

Арван аймагт ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна

ОБЕГ-ын  Гамшгийн эрсдлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу аргачлал боловсруулжээ. Уг зааврын  дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдлийн  үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн ой, хээрийн түймрийн аюул, эрсдэл  “өндөр түвшинд” үнэлэгджээ.

Ой, хээрийн түймрийн ерөнхий үнэлгээг мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээлэлд суурилан 11 дүгээр сар хүртэл сар бүр хийх гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид