Улаанбаатар 1c

Ж.Эрдэнэбат нарын эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан эхэллээ

Өнөөдөр Ж.Эрдэнэбатын эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 11.00 цагаас эхэллээ. Тэрбээр өөрөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаандаа ирээгүй байна.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудах хуудсанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлээд байсан билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид