Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Дээрхийн гэгээн XIV Далай лам

Далай-ламу выписали из больницы в Индии | Новости | Известия ...Дээрхийн гэгээн XIV Далай лам нь Түвдийн болон Түвдийн иргэншлэлийн бүс болоод Монгол, Буриад, Тува, Халимаг, Бутан, Балба зэрэг орнуудад зонхилдог бурханы шашны тэргүүн юм.  Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд өмнөх XIII Далай лам нас барснаас хойш хоёр жилийн дараа төрсөн байна. Есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү нь Далай лам байсан бөгөөд төрөхөд нь Лхам Донров гэх нэрийг хайрлажээ. 1937 онд Далай ламын хойд дүрийг тодруулах эрлийнхэн  тэдний гэрт очиж шалгаад XIII Далай ламын буюу өмнөх 13 дахь гэгээнтний хойд дүр  гэж тодруулжээ. Түүний хэлсэн эшлэлүүдийг хүргэж байна. 

Энэ ертөнцөд амжилттай яваа хүн цөөдөөгүй. Энэ гарагт энхийг цогцлоогч, анагаагч, бэхчүүлэгч, түүх өгүүлэгч, хайрлагчид л хэрэгтэй байна.

Хүн мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиосолдог. Дараа нь эрүүл мэндээ буцаан олохын тулд бүх олсон мөнгөө зарцуулдаг. Тэгээд тэр ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүн нь тэр өнөөдөр, маргаашийн алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэр хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг. Тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг.

Амьсгаа авах бүртээ биеэ хайраар тэтгэ. Амьсгаа гаргах бүртээ бусдыг хайраар тэтгэ.

Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарч буй мэт сэтгэл ханах болно.

Миний амьдралын гол зорилго бол бусдад туслах явдал юм. Хэрэв чи хэн нэгэнд тусалж чадахгүй юм аа гэхэд хор бүү хүргээрэй. 

Аз жаргал бол урьдаас бэлэн байдаг зүйл биш. Өөрийн чинь үйлдлээс урган гарч ирдэг зүйл юм. 

Бид дотоод сэтгэлдээ энх тайвныг бүтээхгүй бол хэзээ ч гадаад ертөнцөөс энх  тайвныг олж авч чадахгүй. 

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм. Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ, үнэт зүйлсээ бууруулж, их ярьж бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.  

Амьдралын ямар ч сорилтод битгий шантар. Тэр бүхнээр зүрх сэтгэлээ тэлж хөгжүүл. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид