Улаанбаатар 1c

Сансар судлалын чухал төслүүд

Дэлхийд    өдгөө  20   гаруй   космодром   ажиллаж,   манай   гарагийг   тойрон    1000   гаруй хиймэл дагуул эргэж, тойрог замд 500-аас олон хүн хөл тавьж, сансрын аялал жуулчлал хөгжин, Ангараг руу баг илгээснээс сансар судлал хэр хүчээ авч буйг харж болно. Тэгвэл   сансар   судлалд   томоохон   дэвшил   авчрах,   мөн   зайлшгүй   хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн тухай сонирхуулж байна. 

Дэлхийн уур амьсгалд мониторинг хийх төсөл 

Манай дэлхийн байгаль орчныг ажиглах хиймэл дагуулын систем муудаж, жагсаалтаас гарч магадгүй тухай 2005 онд зарлажээ. Гэсэн ч НАСА чиглэлээ өөрчилж, дэлхийг судлах төслөөс 600 сая ам.долларыг шаттл, сансрын станцыг судлах төсөл рүү шилжүүлсэн юм. Тухайлбал,  дэлхийн   дулаарал,  нарны   туяа,   дэлхийн  гадаргын   өөрчлөлтийг  хэмждэг  29 хиймэл дагуулыг солих хэрэгтэй байгаа аж. Эрдэмтэд хийгээд инженерүүд шинэ хиймэл дагуулуудыг хөөргөхөөс өмнө хуучин аппаратын насыг уртасгах арга  хэмжээ авч буйг онцолж   байна.   Солионы   хиймэл   дагуулууд   ирэхээс   өмнө   хуучин   нь   үүргээ   биелүүлж чадахаа   боливол   цаг   уурын   өөрчлөлтийг   хянах   системд   доголдол   гарна.   Цаг   уурын өөрчлөлтийг хянах систем тасралтгүй ажиллах хэрэгтэй, учир нь хуучин хиймэл дагуулын халааг   авсан   шинэ   төхөөрөмжүүд   алдаагүй   ажиллаж   байгаа   эсэхийг   байнгын харьцуулалтаас   л  мэдэх  боломжтой  ажээ.   

Астероидоос хамгаалахад бэлдэх төсөл

Манай гарагийг үгүй хийж чадах 10 км орчим голчтой астероид дунджаар 100 сая жилд нэг удаа дэлхий дээр унах магадлалтай. Харин хүн төрөлхтний тэн хагасыг устгах чадалтай нэг км  голчтой   астероид   хагас сая жилд нэг  удаа унаж магадгүй. Харин бүхэл   бүтэн  хотыг  үгүй  хийх  50  метр  голчтой  астероид  мянган  жилд   нэг  удаа  унадаг. Судлаачдын тооцоолсноор нэг км орчим голчтой 700 орчим астероид бий ч ойрын нэг зуун жилд дэлхийд аюул нүүрлэхгүй гэнэ. Гэвч судлаачдын хараанаас мултарч үлдсэн олон биет   байгаа.   Дэлхийг   бус   юм   гэхэд   улс   гүрнийг   газрын   хөрснөөс   арчих   астероидоос хамгаалахад   бэлдэх   төсөл   мөн   л   цаг   уурын   өөрчлөлтийг   ажиглах   төсөлтэй адил эзэнгүйдээд байна. Харин   дэлхийг, хүн төрөлхтнийг иргэншилтэй нь тэр чигээр нь сүйрүүлж чадах астероидуудыг эрж илрүүлэх ажил одоогоор хийгдээгүй. Басхүү  дээрх биетүүдээс  хамгаалах төхөөрөмж  хийхэд  хамгийн багадаа 15 жил зарцуулна. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд НАСА 500 сая ам.долларын өртгөөр хэт улаан туяаны сансрын телескоп бүтээж, сансарт суурилуулахаар төлөвлөж буй. 

Шинэ амьдралын эрэлд

Нарны аймгийг өмнө нь эрдэмтэд диваажин гэж бодож байжээ. Хиймэл дагуул хөөргөж,илүү ултай судалсны эцэст дэлхийн “эгч” там гэдгийг мэдсэн. Тоост Ангарагт хүрснийхээ дараа  гадаргуу нь сарныхаас ялгаагүй,  нэг ч органик  молекул илрүүлсэнгүй.Хожим нь гэхдээ амьдрал байж болохуйц газар илрүүлсэн бөгөөд Ангарагийн дагуул Европ болон Энцеладын гадаргуу нь дэлхийнхтэй төстэй,  Сугар далайтай байсан байж   магадгүй   болж   таарав.   Ангараг   дээр   бол   амьд   организмыг   бус   хэзээ   нэгэн   цагт байсан   гэх   ул   мөр,   эсвэл   байж   болох   орчин   нөхцлийг   нь   эрж   байгаа   юм.   2008   оны наймдугаар   сард   хөөргөсөн  “Феникс”   зонд   уг   гаригийн   хойд   бүсэд   буусан   билээ.   Цооног   гаргах   төхөөрөмж, биологийн   лабораторийн   тусламжтайгаар   энэхүү   аппарат   шинэ  амьдралын   эрлийг үргэлжлүүлнэ. 

Гаригуудын гарлыг судлах

Саран   дээрх  2500   км  голчтой   толбо   нарны   аймагтаа   хамгийн   томд   тооцогдож   байв. Гарагууд үүсэх үйл явцыг мэдэхийн тулд насыг нь тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Гараг үүсэж,  бий болно гэдэг амьдралын үүсэл гарал шиг ярвигтай, олон шаттай үйл явц билээ. Ойрын хугацаанд ийм археологийн судалгааны бай сар болж магадгүй нь.  1960-аад оноос хойш сарны толбыг судлах ажил хойш тавигдаад байсан. Дээр дурдсан зайлшгүй шаардлагатай, дэвшил авчрах төслүүд их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа, хөдөлмөр шаардаж байна. НАСА-гийн төсөв нь 16.8 тэрбум ам.доллароор хэмжигддэг, үүний тав хуваасны нэг нь хүмүүсийг сансарт нисгэхэд, гурав хуваасны нэг нь   шинжлэх   ухааны   судалгаанд,   үлдсэн   нь  аэронавтикт   зарцуулагддаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид