Улаанбаатар 1c

Д.Нарангэрэл: Найм хоногын дотор халдварын тоо нэг саяар нэмэгдлээ

Д.Нарангэрэл: Гадаад улсад байгаа нэг иргэнээс коронавирусийн ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 7.81 сая халдварын тохиолдол илэрч, 405 мянган хүн нас барсан. Нийт 3,4 сая хүн эдгэрч, 3,1 сая хүн эмчлүүлж байна. Найм хоногийн дотор халдварын тоо нэг саяар нэмэгдлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 112 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өвчлөлт 9000, нас баралт 1500-аар нэмэгдлээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8984 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 52-179-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 179, Тувад 118 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарах хэрэгтэй.Манай улсад нийт 1224 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа архаг өвчтэй 39 хүнд 74 эмч тусламж үзүүлж байна. Орон нутгийн 15 галт тэргэнд 1622 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа. 119 дугаарт 170 дуудлага ирж, шуурхай аппт АНУ-аас 1 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс хүмүүс анхаарал суларч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид