Улаанбаатар 1c

"Халуун элгэн" нутаг дууны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

Монгол Улсын Филармонийг үүсгэн байгуулагч Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 93 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан түүний зохиосон "Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн тухай Монгол Улсын Филармони мэдээлэв. Ц.Намсрайжав нь эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил Улсын филармонийн дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан түүхтэй. Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Филармонийн захиргаа, Симфони найрал хөгжмийн үе үеийн уран бүтээлчид болон түүний гэр бүлийнхэн оролцлоо. МУСГЗ Ж.Бадраагийн шүлгээр бүтээсэн "Халуун элгэн нутаг" дуугаар Ардын жүжигчин Ц.Намсрайжав 1971 онд Төрийн шагнал хүртэж байжээ. 1999 онд Зууны Мэдээ сониноос явуулсан санал асуулгаар энэ дуу XX зууны манлай болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид