Улаанбаатар 1c

Миний бахархал бол миний ажилч, хөдөлмөрч, ах дүү болон домогт долоон га газар юм

Монгол улсын хүнсний ногооны анхны хөдөлмөрийн баатар Ж.Пүрвээгийн нагац дүү, Улсын аварга ногоочин Ядамсүрэн, Улсын аварга тоо бүртгэлчин Ж.Отгон, нарын бага охин, аймгийн аварга ногоочин Ядамсүрэнгийн Даваасүрэн эгчийг бид зорилоо.

Тэрбээр өдгөө Батсүмбэр сумын сөгнөгөрийн голын хажууханд хань ижил, үр ач нарынхаа хамт хүнсний ногоогоо тарин амьдарсаар байна. Одоо тэрбээр 58 настай бөгөөд хар багаасаа амьдралаа энэхүү газартаа холбож аав ээждээ туслаж тариан талбайд хүүхэд насаа өнгрөөсөөр өөрийн амьдралыг ийнхүү хүнсний ногоотой холбож ээ.

Хүнсний ногооны аж ахуйн эх өлгий гэмээр энэ суурингийн унаган иргэн Я.Даваасүрэн гуйа “ Эгч нь бага залуудаа үеийнхэн хот, суурийн газар очиж амьдраад гоё, хөөрхөн болж сургууль соёлд  сураад байхад би яагаад та хоёрын амьдралыг давтаж зэрлэг зулгааж шороо самардаж хамаг залуу насаа барах ёстой юм гэж аав ээждээ гомдолсоор Улаанбаатар хотыг зорьж  сургуульд оржээ.

Тухайн үед хоёр ч газар хувиарлагдаж суралцсан хэдий ч гэрээ санаж ногоон талбайгаа зуудэлдэг байсан тухайгаа хэллээ.  Даваасүрэн гуйан нөхөр нэг сумынх бөгөөд хар багаасаа хамтдаа тоглож өссөн хэдий ч бие биедээ их дургүй таарамж муутай тийм хүмүүс байсан хэдий ч нэг л мэдхэд л нөхөртөө хайртай болж нэг гэрт орсон тухайгаа  бидэнд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар хэллээ

Монгол түмний хүнсний ногооны тодорхой хувийг нүүр бардам хангадаг энэ жижигхэн суурингийн хөгшид, хүүхэдгүй ногоон талбайдаа амсхийх ч зав чөлөөгүй ажилладаг гэнэ. Монгол улсын түүхэнд “Домогт долоон га “нэрээр алдаршин үлдсэн 1924 оноос хойш Монголчуудыг эрүүл, хамгийн амттай төмс, лууван байцай гэх хүнсний ногоогоор хангаж байгаа энэ үржил шимт, арвин баялаг хөрст газарт ногоо тарих хугацаандаа нэг ч удаа шантарч үзээгүй Даваасүрэн эгч хэлэхдээ.

Хүн дуртай ажлаа хийхээр ядрах, залхах, шантрахыг мэддэггүй юм шүү дэ. Миний амь зуулга хүүхдүүдийн минь хоол эрхэлж буй хөдөлмөр минь болохоор энэ ажилдаа би дуртай. 60  дөхсөн надаас хэврээ хэн нэгэн “Таны хамгийн сайн хийж чадах ажил юу вэ” гэж асуувал “Хүнсний ногоо тарих” гэж хариулна гэж боддоог байснаа хэлж байсан юм аа.

Ширхэг ч зэрлэггүй талбайд нахиалан ургаж байгаа дэлбээ бүрийг үр хүүхэд шигээ санаж хайрладаг Даваасүрэн эгчийн хувьд аймгийн аврага ногоочин гэх хүндтэй цолоор өнгөрсөн өвөл шагнуулж байжээ. Мөн зөвхөн ногоо гэлтгүй өөрийн хашаандаа хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хөдөлмөрч нэгэн юм.

Тэрбээр миний бахархал бол миний ажилч, хичээнгүй хөдөлмөрч нь дэндсэн ах дүү, төрөл төрөгсөд минь бас домогт долоон га талбай бол миний амьдрал, бахархал. Энэ долоо га талбайг үр хойч, нутаг, усныхандаа хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой газар хэмээн ол, морин анжисаар хагалж, анхны үрийг нь суулгаж өгсөн хөдөлмөрийн баатар Ж.Пүрвээ нагац ахаас минь эхлээд улсын аварга аав ээж хоёр минь бас төрөл садан Улсын аварга Өлзий эгч, түүний нөхөр Ж.Баатар гэж улсын таван удаагийн аварга тариаланч гээд дурдвал олон бахархалт, хөдөлмөрч хүн бий гээд Гурван хөдөлмөрийн баатрын сайхан хөшөөний талаар ярилаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид