Улаанбаатар 1c

"Ковид-19" чихрийн шижинг үүсгэж байна

"Ковид-19" вирус нь чихрийн шижинтэй өвчтөнүүдийн өвчлөлийг улам хүндрүүлж, чихрийн шижингүй байсан хүмүүст шинээр үүсгэж байж магадгүй хэмээн New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэнийг РИА Новости мэдээллээ. Энэ нь Их Британи, Австрали, Франц, Итали зэрэг хэд хэдэн улс орны эрдэмтэд багтсан олон улсын багийн судалгааны материал ажээ.

Эрдэмтдийн багийн үзэж байгаагаар коронавирус чихрийн шижин хоёрын хооронд ямар нэг холбогдох шижим байгаа ажээ. Тэдний судалснаар "Ковид-19"-ийн хүнд хэлбэрээр өвдөх тохиолдол чихрийн шижинтэй өвчтөнүүдэд илүүтэй ажиглагдав.

"Ковид-19"-өөр нас барсан хүмүүсийн 20-30 хувь нь чихрийн шижинтэй өвчтөнүүд байсан” хэмээн уг судалгааны ажилд бичсэн байна. Мөн Covid-19-өөр өвчилсөн хүмүүсийн дунд чихрийн шижингээр дөнгөж өвчилсөн эсвэл чихрийн шижингийн хүнд хэлбэрээр өвдөж, их хэмжээний инсулинийг эмчилгээндээ хэрэглэсэн хүмүүс байгааг эрдэмтэд онцолсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид