Улаанбаатар 1c

Д.Нямхүү: Хоёр хүнээс халдвар илэрч, таван хүн эдгэрлээ

ЭМЯ-наас цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр нийт 426 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд 424 хүнээс коронавирус илэрлээ. Харин хоёрт нь халдвар илэрлээ. Эд бол Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ юм. Насны хувьд 26, 31-тэй, эрэгтэй эмэгтэй хүмүүс. Мөн сайн мэдээтэй. Өнөөдөр шинээр таван хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэд бүгд 19-24 насны оюутнууд юм. Ингэснээр нийт 158 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 57 хүн эмчлүүлж байна. Тэдний 51 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр биеийн байдалтай байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид