Улаанбаатар 1c

277.226 ширхэг хувьцаа арилжжээ

ulziidoo 2020-06-23 18:57

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 50,289,862.37  төгрөгийн үнийн дүн бүхий 277,226 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шарын Гол" ХК (SHG +8.52%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +7.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" ХК (ETR -6.62) болон "Дөрвөн-Уул" ХК (DRU -3.45%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.70 хувиар өсч 16116.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,444,152,329,002.11 төгрөг боллоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид