Улаанбаатар 1c

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: АН яаралтай шинэчлэгдэх ёстой, яагаад эмэгтэй даргатай байж болохгүй гэж...

УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ-ноос урьдчилсан байдлаар гаргаад байна. Нийт саналын тоогоороо МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал аваад байгаа бол Ардчилсан нам 11 суудал, Бие даагч нэг, Та бидний эвсэл нэг, Зөв хүн электорат эвсэл нэг суудал аваад байна. 

Сонгуулийн дүнгээс үүдэж, АН-ын шинэчлэлийн асуудал эрчимтэй яригдаж эхэллээ.

Тодруулбал, АН-ын энэхүү ялагдалд намын удирдлагууд буруутай гэж залуу гишүүд нь үзэж байна. АН-ын дарга С.Эрдэнэ намаа ялагдалд хүргэсэн учраас даргын суудлаасаа огцорч, бүх гишүүдээ яаралтай хуралдуулж, шинэ удирдлага сонгох ёстой гэж тус намын залуу гишүүд мэдэгдэж байгаа юм. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлнэ гэдгээ хамгийн түрүүнд мэдэгдээд байна. Тэрбээр "Ардчилсан нам яаралтай шинэчлэгдэж, ард түмний итгэлийг эргүүлэн олж авах, улс төрийн олон жилийн түүхтэй том нам гэдэг үндсэн статусаа сэргээх ёстой. Тиймээс намын даргыг солих ёстой. Яагаад эмэгтэй даргатай байж болохгүй гэж" хэвлэлд өгсөн шууд ярилцлагаараа мэдэгдлээ. 

Ардчилсан нам 2016 оны сонгуулийн алдаагаа засахын тулд бүтэц зохион байгуулалтаа өнгөрсөн дөрвөн жил сайжруулсан гэж байсан боловч энэ удаагийн сонгуульд хүлээлтээс бага үр дүн үзүүлж 11 суудал авсан нь тус намын гишүүдийн урмыг хугалаад байгаа юм. Тиймээс ойрын хугацаанд тус намын удирдлага, бүтэц зохион байгуулалтанд томоохон өөрчлөлт орж болзошгүй байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид