Улаанбаатар 1c

Долоон засаг дарга УИХ-ын гишүүнээр сонгогджээ

УИХ-ын ээлжит сонгуулиар Нийслэлийн засаг дарга, Багануур дүүргийн засаг дарга болон Дорноговь, Өвөрхангай, Орхон, Төв, Өмнөговь аймгийн засаг дарга нар тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. 

Тухайлбал:

  • Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан
  • Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандар-Очир
  • Орхон аймгийн засаг дарга Д.Батлут
  • Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал
  • Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар
  • Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд 
  • Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тус тус ялалт байгуулжээ. Энэ удаагийн сонгуулиар нийтдээ 33 нэр дэвшигч шинээр сонгогдож байна. Тэдний дунд долоон засаг дарга УИХ-ын гишүүн болж байна. 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид