Улаанбаатар 1c

С.Эрдэнэ: АН-ын даргын түр эрхийг Ц.Туваанд шилжүүлж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-62, АН-11, Бие даагч-1, Та бидний эвсэл-1, Зөв хүн электорат-1 суудал аваад байгаа. Сонгуулийн дүнгийн асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийлээ. Тэрбээр ээлжит сонгуулиар АН-ыг олонх болгож чадаагүй, ялагдалд хүргэсэн учраас намын даргынхаа суудлаас огцорч байгаагаа мэдэгдлээ.

Тухайлбал "Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүдээсээ уучлал хүсч байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН шинэчлэлийн үйл хэргийг хангалттай хэмжээнд явуулсан гэж үзэж байсан. Гэвч бид ялагдал хүлээлээ. Ялалт авчирч чадаагүй, Нэгдмэл удирдлагаар хангаж чадаагүйд намын дарга миний буруу байгаа байх. Тиймээс журмын дагуу АН-ын даргын албан тушаалаас бууж байгаагаа зарлаж байна. АН-ын даргын түр эрхийн Ц.Туваанд шилжүүлж байна. Ц.Туваан өмнө нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн энэ удаагийн сонгуулиар Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ойрын хугацаанд шинэ намын даргын сунгааг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид