Улаанбаатар 1c

Нэг хүнээс 19 хоногийн дараа коронавирус илэрчээ

ЭМЯ-наас  ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр  лаборатори, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид нийт 216 шинжилгээ хийхэд нэг хүнд "Ковид-19" халдвар илэрсэн. Тодруулбал, зургаадугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь шинжилгээнд коронавирусийн  халдвар илэрсэн байна. Тухайн хүний хоёр ч удаагийн шинжилгээний хариу "СӨРӨГ" гарсан боловч гурав дахь шинжилгээ /06.29/-гээр халдвартай болох нь батлагдсан. Нийт 19 хоногийн дараа халдварын тохиолдол батлагдаж буй нь хөл хорионы дэглэмийг 14-өөс 21 хоног хүртэл сунгасан нь чухал ач холбогдолтой" гэлээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид