Улаанбаатар 1c

Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сум орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Ховд аймгийн Жаргалант болон Цэцэг сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дугаар зургаадугаар сарын 29-ний оройн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн  байна.

Мөн Жаргалант, Цэцэг сумдад хяналтын пост ажиллуулж, үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид