Улаанбаатар 1c

Гишүүнээр сонгогдсон нийслэл, дүүрэг, аймгийн Засаг Дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлнө

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нийслэл, дүүрэг, аймгийн засаг дарга нарыг гишүүний тангараг өргөхөөс нь өмнө албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн заалттай. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар чөлөөлөгдөнө. Харин нийслэлийн Засаг даргын тушаалаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир чөлөөлөгдөнө. 

УИХ-аас баталсан орон нутгийн сонгуулийн тухай хуулиар ирэх аравдугаар сар хүртэл одоогийн аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг дарга нарыг санал болгож, Ерөнхий сайд болон хотын Засаг дарга батламжлах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид