Улаанбаатар 1c

Туул голд живсэн гурван настай хүүг эрэн хайж байна

Голд живсэн дуудлага сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, Өчигдөр оройн 20:10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд 3 настай хүүхэд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу, Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат 3 настай, эрэгтэй А-гийн цогцсыг эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.

Түүнчлэн зургаадугаар сарын 28-ны өдөр Туул голд 19, 20 настай хоёр иргэн живсэн. Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олсон бол 20 настай, эрэгтэй С-г одоог хүртэл олоогүй байгаа гэх мэдээлэлтэй байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид