Улаанбаатар 1c

Шинэ УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр 12:00 цагт хуралдуулах зарлиг гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр 12:00 цагт товлох зарлиг гаргажээ. 

Шинэ парламентын анхдугаар чуулганыг гишүүдийн хамгийн ахмад нь удирдан явуулдаг. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан гишүүн юм. Тиймээс тэрээр анхдугаар чуулганыг удирдан явуулах аж. 

Шинэ парламентад МАН-62, АН-11, "Та бидний эвсэл" нэг, Зөв хүн электорат нэг, Бие даагч нэг суудал бүрдүүлж байгаа юм. Анхдугаар хуралдааны дараа намууд УИХ дахь бүлгээ байгуулах юм. 

Анхдугаар чуулганд түр үнэмлэхээ авсан 76 хүн оролцох бөгөөд чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Мөн УИХ-ын даргыг томилно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид