Улаанбаатар 1c

Тусгаарлалтад байсан эх амаржиж, 3,8 кг охинтой болжээ

ЭМЯ-наас "КОВИД-19" вирусийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Цар тахал гарснаас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглалаа. Мөн давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн.  Одоогоор 29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна. Тав хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржлаа. 3.8 кг жинтэй охин төрлөө. Эх, нярайн бие сайн байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид